НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
“КОРЕА МАРТ” нь интернет худалдааны сайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
Манай вэб сайт нь 16-с дээш насны хэрэглэгчдэд үйлчлэх ба 16-с доош насэы хэрэглэгчид эцэг эх, асран халамжлагчийнхаа тусламжтай үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.
ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ
“КОРЕА МАРТ” вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх зэрэг зүйлсд ашиглахыг хориглоно.
Вэб сайт нь өөрийн үйл ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээ, хэрэглэгчидийн мэдээлэл зэргийн нууцлалыг бүрэн хариуцна.
Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд хүргэлтээс бусад үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгдэнэ. Вэб сайтын оператор нь Даваа-Баасан: 09:00-18:00 Хагасайн: 10:00-16:00 Бүтэнсайн: Амарна.
Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол чөлөөтэй илэрхийлэх эрхтэй бөгөөд саналыг хүлээн авч түргэн шуурхай зохицуулж ажиллана.
Хэрэглэгч худалдан авалт хийх тохиолдолд өөрийн мэдээллээ үнэн зөв оруулна. Худалдан авах болон төлбөр хийхдээ холбоотой мэдээллийг буруу оруулсанаас үүдэн гарах эрсдэлийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох ба худалдан авсан бараа бүтээгдэхүүний тоо ширхэг, үнийн дүнд хязгаарлалт тавихгүй болно.
Хэрэглэгч өөрийн мэдээлэл, захиалга зэргийг хэрэглэгчийн булан хэсгээс хянах боломжтой.
Вэб сайт нь хэрэглэгчийн серверийн дотоод ажиллагааны алдагдал болон давтагдашгүй хүчин зүйлд өртөн серверийн ажиллагаа доголдсон тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
Бараа бүтээгдэхүүний үнэ болон үлдэгдэл зэрэг нь таньд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Бид вэб сайт дээрээ гарсан алдааг илэрсэн даруйд засварлаж байх бөгөөд энэ үеэр хийгдсэн гүйлгээний мэдээлэл буруу, үнэ зөрүүтэй байх зэрэг тохиолдлуудад захиалгыг хүчингүй болгоно.
Хэрэв захиалсан барааны тоо ширхэг дутуу ирсэн тохиолдолд (9192-2600) утас болон админтай холбогдон хүсэлтээ илэрхийлэх бөгөөд 48 цагийн дотор шийдвэрлэж өгнө.
Вэб сайтад тавигдсан мэдээлэл, бараа бүтээгдэхүүнийг цааш өөрчлөх, мушиган гуйвуулаж түгээх зэргийг хориглоно.
ЗАХИАЛГА ХИЙХ
Вэб сайтаар дамжуулан сонирхсон бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн тохиолдолд манай үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа юм.
Вэб сайтанд байрласан бараа бүтээгдэхүүнтэй танилцан худалдан авалт хийх зааврын дагуу хэрэглэгч мэдээллээ зөв тодорхой оруулан захиалгаа баталгаажуулна.
Худалдан авахыг хүссэн бараа бүтээгдэхүүнээ сонгохдоо сагслах товчыг дарж өөрийн сагсанд нэмнэ. Бараагаа сонгож дууссаны дараа хуудасны баруун дээд талд байрлах сагс руу орон захиалах товчыг дарснаар төлбөр тооцооны хуудас руу шилжинэ.
ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
Үйлчилгээний нөхцөлтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.
Гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас техникийн болон сүлжээний найдвартай хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх хохирлыг вэб сайт хариуцахгүй.